Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 15, Даваа
З.Дашдаваа: Монгол Улсад авлига халдварт өвчний адил бугшсан байна

З.Дашдаваа: Монгол Улсад авлига халдварт өвчний адил бугшсан байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-12-08 11:05:11

Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа оролцож үг хэллээ. Тэрээр "Аливаа улс орны хөгжлийг сааруулагч хүчин зүйлийн нэгт авлига зүй ёсоор тооцогддог. Монгол Улсын хувьд ч авлига гэх үзэгдэл ядуурал, байгаль орчны бохирдол, халдварт өвчний адил нийгэмд бугшсан байна. 

Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Авлига нь засаглалыг сулруулдаг бөгөөд зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.  

Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. НҮБ-ын Авлигын конвенцод манай улс 2005 оноос нэгдэж орсон. Жил бүрийн 12-р сарын 9-ний өдрийг Авлигтай тэмцэх өдөр болгон зарласан бөгөөд тус өдөр конвенцид нэгдсэн улс орнууд тус гэмт хэргийн хор хөнөөлийг таниулах учиртай. 

Энэ жил олон улсын авлигын эсрэг өдрийг дэлхийн нийтээр "Таны эрх, таны оролцоо, авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэх өнгөрүүлж байна. 

Манай улсад авилгын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгасан байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Үүнд тус байгууллагын хичээл зүтгэлээс гадна ард иргэдийн оролцоо нэн чухал байсан. 

Гэхдээ авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна. Дэлхийн улс орнуудын авлигын түвшин хэрхэн өөрчлөгдөж буйг харьцуулан үнэлгээ гаргадаг олон улсын байгууллагын судалгааны дүнгээр Монгол Улс 35 оноогоор 111 дүгээр байранд жагссан. Энэ дүнг сайжруулахад иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа шаардлагатай байна" гэлээ. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-12-08 11:05:11

Сэтгэгдэл бичих