Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 15, Даваа
НҮБ-ын хүний эрхийн шинжээч Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн байдлыг үнэлнэ

НҮБ-ын хүний эрхийн шинжээч Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн байдлыг үнэлнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 10:47:54

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгч Рийм Алсалем өнгөрөгч 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 8-ныг хүртэл Монгол Улсад айлчилна.

"Айлчлалынхаа үеэр Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт болон хуулийн, институц, бодлогын орчинг судална" гэж Алсалем хэллээ.

Тусгай илтгэгч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тодорхой хэлбэр болох охид, эмэгтэйчүүдийг худалдаалах, эмэгтэй дүрвэгсэд, шилжин суурьшигчдын эсрэг хүчирхийлэл, иргэний харьяалалгүй болох эрсдэлтэй охид, эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аллагын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үнэлгээ хийнэ.

"Засгийн газар, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, болон бусад оролцогч талуудтай охид, эмэгтэйчүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс хамгаалах, тулгарч буй бэрхшээлийг даван туулах талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх болно гэдэгт итгэж байна" гэж тусгай илтгэгч онцоллоо.

Мөн мэдээж эдгээр асуудалд хэрэгцээг нь онцгойлон авч үзэх хэрэгтэй охид, эмэгтэйчүүдтэй уулзах болно гэж тэрээр дурдлаа

Тусгай илтгэгч 10 хоногийн айлчлалынхаа үеэр эмэгтэйчүүдийн түр орогнох байр, нэг цэгийн үйлчилгээний төв, саатуулах байранд байрлаж буй хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдтэй уулзана. Тусгай илтгэгч Улаанбаатар хотоос гадна Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллана.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 10:47:54

Сэтгэгдэл бичих