Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 14, Ням
Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ

Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 10:14:52

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2021 оны 12 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 5-7 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Хэнтийн уулс болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, гов

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 10:14:52

Сэтгэгдэл бичих