Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 14, Ням
Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдлаа

Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 09:00:00

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал болон ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Б.Буянтогтох болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэхүү баг байгуулагдснаар зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, Тархины үхэлтэй донороос Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг манай улсад эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, энэ эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой юм гэж Эрүүл мэндийн яам мэдээлэв. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 09:00:00

Сэтгэгдэл бичих