Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
Рианна Барбадосын үндэсний баатар болжээ

Рианна Барбадосын үндэсний баатар болжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-03 15:33:49
Барбадос тусгаар тогтнолоо олж, Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизаветагийн эрх мэдлээс гарсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аралд “эрх чөлөөний” баярыг тэмдэглэж, энэ арга хэмжээнд дуучин Рианнна оролцжээ.     
Одоо Барбадос ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болж, түүнийг ч бас саяхан сонгосон байна.  Тус улсын баяр нийслэл Брижтаунд болжээ. Рианнад шинэ хүндэт цол – тус орны үндэсний баатар цол хүртээснийг  ерөнхий сайд Миа Моттли арга хэмжээний үеэр  ёс төртэй зарласан байна. Энэ нь дуучин бүсгүй амьдралынхаа туршид төрөлх улсдаа туслаж, ард түмнийхээ эрхийн төлөө тэмцэж байдагтай холбоотой аж.     
Арга хэмжээнд хатан хаан хоёрдугаар Елизаветагийн хүү – хунтайж Чарльз оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэлжээ. Хатан хааны гэр бүлийн гишүүн энэ өдөр Барбадост учир холбогдлоороо хоёрт ордог одонгоор бас шагнуулсан байна. Тийнхүү одоо Чарльз тус оронд чөлөөтэй ирж очдог эрхтэй болжээ. Өөрөөр хэлвэл тэр хоёр дахь харъяалалтай болж байгаа хэрэг.  Одоо энэ арлын улсын анхны ерөнхийлөгч нь Сантра Мейсон гэдэг эмэгтэй юм. 2018 оноос тэр тус орны ерөнхий амбан захирагчаар ажиллаж байжээ.
 Барбадос бараг 400 жил Английн колони байсан юм. Тус улс 1966 онд тусгаар улс болсон ч,  хатан хаан хоёрдугаар Елизавета Барбадосын албан ёсны хатан хаан хэвээр үлджээ. Рианна Инстаграмын нийгмийн сүлжээн дэх өөрийн албан ёсны хуудсанд эрхэм дээд  цол хэргэмийг албан ёсоор тайлбарлаагүй ч,  энэ нь дуучин бүсгүйн хувьд их учир утгатай юм. Барбадосын ард түмэн өөрсдийнх нь ерөнхийлөгч болохыг дуучин бүсгүйгээс  хүсч байсан ч,  тэрээр дуу хөгжмийг сонгож, харин    амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл эх орондоо санаа тавьж байхаар амлажээ.
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-03 15:33:49

Сэтгэгдэл бичих