Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 15, Даваа
М.Госсагийн амжилтыг А.Овечкин давтлаа

М.Госсагийн амжилтыг А.Овечкин давтлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-12-03 15:27:36
  Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн улирлын ээлжит тоглолтод "Вашингтон Кэпиталз" талбайдаа "Чикаго Блэк Хоукс"-ыг хүлээн авав. Нийслэлийн багийн "Кэпитал Уан-Арена" цэнгэлдэх хүрээлэнд болсон эл тоглолтод зочид буллитаар 4:3-аар хожсон бөгөөд "Кэпиталз"-ын 36 настай орос довтлогч Александр Овечкин оновчтой дамжуулалт өгсөн байна. Тэрээр 1221 тоглолтод 609 дэх оновчтой дамжуулалт өгсөн нь энэ ба бүх цаг үеийн түүхэнд 88-рт бичигдэж буй Мариан Госсагийн үзүүлэлтийг  давтлаа. Словак эр 1309 тоглолтод 609 удаа оновчтой дамжуулжээ. "Агуу Алекс"-ийн өмнө 1065 тоглолтод 615 удаа оновчтой дамжуулсан Род Жильбер бичигдэж буй.                                               Мөн А.Овечкин 1221 тоглолтод оролцсон үзүүлэлтээрээ 107-рт эрэмбэлэгдлээ. Түүний өмнө 1222 тоглолтод оролцсон Брэд Маккриммон бичигдэж буй.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-12-03 15:27:36

Сэтгэгдэл бичих