Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
Коронавирусийн омикрон-штаммын гол шинж тэмдэг

Коронавирусийн омикрон-штаммын гол шинж тэмдэг

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-03 13:08:48
    Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн эрдэм шинжилгээ-боловсролын төвийн дотоод шүүрлийн булчирхайн эмч Зухра Павлова “Спутник” радиогийн  сурвалжлагчтай ярилцахдаа, их ядрах нь коронавирусийн омикрон-штаммын халдварын гол шинж тэмдгийн нэг байдаг гэж хэлжээ. Гэхдээ энэ нь янз бүрийн өвчний  шинж байдгийг тэр тэмдэглэсэн байна. 
Ядрах мэдрэмж нь хэзээ хэт ядаргаатай, хэзээ өвчинтэй холбоотойн учрыг олох нь анагаахын боловролгүй хүнд хэцүү гэж тэр хэлжээ.  
   Эмч үзлэг хийхдээ, энэ нь зүгээр нэг сэтгэл санааны гутрал, хуримтлагдаж архагшсан ядаргаа биш, харин чухамхүү эхлэж байгаа юмуу хүндэрч байгаа өвчний шинж тэмдэг” гэдгийг тогтоож чадна гэж тэр дурдсан байна.  Вируст халдвар нь биеийн олон систиемийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Тиймээс  халдвар авсан хүмүүст илэрдэг ядрах мэдрэмж нь  дархлааны систем, тархины үйл ажиллагаа юмуу мэдрэлийн системийн эдийн  ноцтой өөрхчлөлтөөс үүдэлтэй байж болох юм гэж тэр хэлсэн байна. 
  “Цусны шинж чанар их өөрчлөгдөж, олон эрхтний  цусан хангамж мууддагаас  бид ядарч байгаагаа мэддэг. Энэ бүхэн нь нийлээд булчингийн  сулрал, сэтгэл санааны гутрангуй байдлаар илэрдэг” гэж Павлова тодруулан тайлбарлажээ. Их ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл , яаж мэдэхэв  COVID-19-ийн шинжилгээ өгөхийг эмч уриалж байна. 
 Коронавирусийн аливаа штаммын халдвар авсан бол хоёр гол шинж тэмдэг илэрч болдог гэж дотрын эмч, анагаахын  ухааны доктор Алексей Хухрев өмнө нь мэдэгдсэн юм. Толгой өвдөх, удаан хугацаагаар их халуурах нь ийм шинж тэмдэг  гэж тэр хэлсэн байна.
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-03 13:08:48

Сэтгэгдэл бичих