Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Дунд сургуульд болсон буудалцааны талаар Ж.Байденд мэдэгджээ

Дунд сургуульд болсон буудалцааны талаар Ж.Байденд мэдэгджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-01 15:18:00
  "Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки "Мичиган муж улсын нэгэн дунд сургуульд болсон буудалцааны талаар ерөнхийлөгч Жо Байден мэдээлсэн" гэж өчигдөр мэдэгдлээ." хэмээн NBC телевиз мэдээлэв.  "Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан Мичиган мужийн Оксфорд хотод болсон буудалцааны талаар ерөнхийлөгч Байденд танилцуулсан" хэмээн мэдэгдсэн хатагтай Ж.Псаки Цагаан ордны тэргүүн нөхцөл байдлыг хяналтдаа авч, тогтмол мэдээлэл авч буйг онцлон тэмдэглэсэн байна.                                 
        Ерөнхийлөгч Жо Байден "Ойр дотны хүнээ алдсандаа төсөөлшгүй их уй гашуу амсаж буй гэр бүлүүдийн төлөө би бүх зүрх сэтгэлээрээ эмгэнэж байна" хэмээн хэлснийг NBC телевиз эшилжээ.                                                      
    Мягмар гарагт буюу 11-р сарын 30-нд Мичиган муж улсын Детройт хотын зах дахь Оксфордын дунд сургуульд буудалцаан болж, гурван хүн хөнөөж, найман хүн шархдуулсан аж. Хагас автомат гар буугаар 15-20 удаа буудсан 15 настай сэжигтэнг одоогоор цагдан хориод байна. Гурван хохирогч тэндхийн сурагч бөгөөд нэг нь зургаан настай хүү, нөгөө нь 14 настай охин гэнэ. Шархдагсдыг эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-01 15:18:00

Сэтгэгдэл бичих