Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Гадаад иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар хүлээн авч эхэллээ

Гадаад иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар хүлээн авч эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-01 12:21:56

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.

Тодруулбал, Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын визийн зөвшөөрлийн хүсэлтийг immigratiom.gov.mn-ээр зөвхөн цахим хэлбэрээр хүлээн авч, яаралтайгаар ажлын гурав хоног, энгийнээр ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх аж.
 
ГИХГ

Хэрэв визийн зөвшөөрөл хүсэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн тохиолдолд виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзах бөгөөд тухайн тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэх юм.

 
ГИХГ

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал: 

  1. immigration.gov.mn сайтад хандах
  2.  “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгох
  3. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарах
  4.  Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлэх 
  5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээх
  6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ хэмээн Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-01 12:21:56

Сэтгэгдэл бичих