Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-12-01 10:20:59

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Х.Хэрлэнг томилохоор ОХУ-ын талтай зөвшилцөх санал хүргүүлсэн тухай бид мэдээлсэн. Монгол, Оросын хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж даргын томилгоог дэмжжээ. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас Х.Хэрлэнг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргаар томилсон асуудлыг албан ёсоор танилцуулах бололтой.

Х.Хэрлэнгийн хувьд барилгын инженер, эрх зүйч мэргэжилтэй. АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга, Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга, ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Ашигт малтмал газрын тосны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-12-01 10:20:59

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Дорнод УБ хоёроо төмөр замаар холбочихоорой чадвал
2021-12-01 18:02:23 - 202.9.46.94