Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
“Омикрон-штамм” үүссэн байж болох шалтгаан

“Омикрон-штамм” үүссэн байж болох шалтгаан

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-30 11:31:32
    COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүсийг олноор нь плазмаар эмчилж байснаас болж короновирусийн шинэ штамм – “омикрон” үүссэн байж болох юм гэж Москвагийн физик-техникийн дээд сургуулийн геномын инженерчлэлийн лабораторийн  эрхлэгч Павел Волчков үзэж байна. 
ӨАБНУ болон Ботсван улсад хүн амын вакцинжуулалт муу явагдаж, харин өвчтөнүүдийг голдуу плазмаар эмчилж байснаас “эсрэг биетүүдэд тэсвэртэй  вирусийн шинэ хувилбар бий болж байгаа хэрэг гэж тэр тэмдэглэжээ.
 Ингэхдээ дээрх улсуудад плазмаар олноор нь эмчилж байсныг харуулсан олон өгүүлэл бий гэж тэр дурдсан байна. Ийм тохиолдолд эмчилгээний хугацаа, түүний эрчимтэй байдал, түүнчилэн өвчтөнүүдийг гүйцэд эмчилсэн эсэх  зэрэг эмчилгээний протокол хөтлөх нь нэн чухал гэж вирус судлаач тодруулан тайлбарлажээ.  
Энэ нь антибиотикаар эмчилж байгаатай адилхан юм гэж тэр хэлсэн байна. Ийм эмийн  нөлөөлдөг  бактерийг устгах нь чухал. Тиймээс  антибиотикийн ээлж эмчилгээг бүрэн хийлгэх шаардлагатайг байнга зааж өгдөг. Учир нь  антибиотикийн эмчилгээний дараа үлдэж чадсан бактери мутацичлагдаж, дараа нь ойр хавийн хүмүүст халдварладаг гэж тэр хэлжээ.
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-30 11:31:32

Сэтгэгдэл бичих