Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 14, Ням
Лионель Месси "Алтан бөмбөг"-ийн эзнээр долоо дахиа тодров

Лионель Месси "Алтан бөмбөг"-ийн эзнээр долоо дахиа тодров

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-30 10:25:59
 Өчигдөр 11-р сарын 29-нд дэлхийн шилдэг хөлбөмбөгч шалгаруулах ёслолын арга хэмжээ Францын нийслэл Парист боллоо. Уг шагналын эзнээр Аргентины шигшээ болон Францын "Пари Сен Жермен" багийн довтлогч Лионель Месси 613 оноогоор тодорчээ. Удаад нь Польшийн шигшээ болон Германы "Байерн" багийн Роберт Левандовски 580, Италийн шигшээ болон Английн "Челси" багийн Жоржиньо 460 оноогоор орсон аж. Өөрөөр хэлбэл Л.Месси Р.Левандовскигоос ердөө 33 оноогоор илүү гарсан гэсэн үг.         
    Энэ нь 34 настай аргентин залуугийн долоо дахь "Алтан бөмбөг" бөгөөд өмнө нь 2009-2012, 2015, 2019 онд хүртэж байв. Харин мөнхийн өрсөлдөгч, Португалийн Криштиану Роналду 2008, 2013, 2014, 2016, 2017 онд "Алтан бөмбөг" гардсан юм.          
    Л.Месси шигшээгийнхэнтэйгээ өнөө жил Америкийн цомд түрүүлсэн бол Р.Левандовски Бундеслигт аваргалж, 1971/72 оны улиралд 40 бөмбөг оруулсан Г.Мюллерийн дээд амжилтыг нэгээр ахиулсан билээ. Харин Жоржиньо шигшээтэйгээ Европын аварга болж, "Челси"-тэй Аваргын лигийн цомыг өргөжээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-30 10:25:59

Сэтгэгдэл бичих