Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
О.Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртэж , манайхан гуравт оров

О.Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртэж , манайхан гуравт оров

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-29 16:24:01
   Өнгөрөгч буй оны сүүлчийн "Их дуулга" АБНЭУ-ын Абу Дабу хотод болж, манай жүдочид амжилттай оролцлоо. Өчигдөр  эрэгтэйчүүдийн +100 кг-д зодоглосон ОУХМ О.Цэцэнцэнгэл эхний тойрогт хийлээд, дараа нь Узбекистаны Ш.Мамарасуловыг 3 мин 8 сек-д, Финландын М.Пумалайненийг 2 мин 11 сек-д, хагас шигшээд Украины Е.Балиевскийг 3 мин 16 сек-д тус тус цэвэр ялаад, аваргын төлөө өөрөөсөө ес ах, румын жүдоч В.Симонескуг 3 мин 35 сек-д мөн иппон буулгаснаар "Их дуулга"-ын анхны түрүүгээ авчээ. Тэрээр 22, өрсөлдөгч нь 31 настай аж.                              
  Энэ нь ОУЖБХ-ны "Их дуулга" ангиллын найман тэмцээнд оролцоод буй түүний хоёр дахь медаль юм. Парисын "Их дуулга"-д хүрэл медалийн оосроос атгаад алдсан тэрээр Бакуд хүрэл медаль хүртсэнийг бид мэднэ.                                     
Хоёр алт, гурван хүрэлтэй манайхан багийн дүнгээр гуравт шалгарав. Тэдний өмнө хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэлтэй ОХУ, хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй Их Британи орлоо. Абу Дабигийн "Их дуулга"-д 41 орны 223 жүдоч зодогложээ.

No description available.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-29 16:24:01

Сэтгэгдэл бичих