Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Их Британийн эмч нар "омикрон" омгийн хор хөнөөлийн талаар эргэлзэж байна

Их Британийн эмч нар "омикрон" омгийн хор хөнөөлийн талаар эргэлзэж байна

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-29 11:44:49
 Их Британийн эмч нар "омикрон" омгийн аюулд эргэлзэж байгаа гэнэ. Өмнө нь ерөнхий сайд Борис Жонсон эл омгийг "маш аюултай" гэж тодорхойлж байв. Тэр дундаа вакцин тариулсан хүмүүст тусах боломжтойг тэр, мэдэгдэж байсан ба одоогийн байдлаар тус улсад энэ хувилбараар халдварласан хоёр тохиолдол илэрсэн аж.  Үүний зэрэгцээ эмч нар ерөнхий сайдын санаа зовнилыг огтхон ч хуваалцахгүй байгаа төдийгүй Английн ерөнхий эмч Крис Уитти "Манай улсад Дельта омог илүү аюултай" гэж мэдэгдсэнийг "Daily Telegraph" уламжилжээ. 
Түүнийхээр шинэ омог гарч ирэхийг хүн бүр маш сайн мэдэж байснаас гадна омикроны судалгаа дуусахаас өмнө дүгнэх нь зохисгүй гэнэ. Гэхдээ тэрээр эрх баригчдын авч буй хил дээр хяналт тавих арга хэмжээг зөвшөөрөв.                     
    Харин Оксфордын их сургуулийн профессор Жон Белл бүр ч хатуу байр суурьтай байгаа агаад вакцин хийлгэсэн британичуудын хувьд "омикронтой хамт амьдрах" боломжтой гэж үзэж байна. Түүнийхээр эмнэлэгт эмчлүүлэгсдийн тоо төдий л нэмэгдэхгүй гэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-29 11:44:49

Сэтгэгдэл бичих