Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 14, Ням
Коронавирусийн Oмикрон-штаммыг Эбола вирустэй зүйрлэжээ

Коронавирусийн Oмикрон-штаммыг Эбола вирустэй зүйрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-29 10:39:58
SARS-CoV-2-ын шинэ хувилбар “омикрон” нь  Эбола вирусийн адил тийм хэмжээгээр хүн төрөлхтөнд заналхийлж болох юм гэж Дэлхийн анагаах ухааны холбооны (WMA) дарга Франк Ульрих Монтгомери үзэж байна. “Энэ штамм “дельта” шиг тийм халдвартай, “Эбола” шиг тийм аюултай байж болох юм гэдэгт би бусдаас илүүтэй болгоомжилж байна” гэж тэр сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. 
Омикрон-мутацийн дагуулах эрсдэлийн тухай нарийн тоо баримт одоогоор алга, гэхдээ  энэ нь маш түргэн тархаж байгаа нь илт байна гэж Монтгомери тэмдэглэсэн байна.  Түүний хэлснээр, цар тахлын бүр эхэнд дэлхийд  түүний цар хүрээг дутуу үнэлж байжээ. “Энэ нь томуугийн нэг л төрөл байх хэмээн би ч мөн бодож байсан. Дараа нь нийтийн дархлаа тогтоож болно гэж үзсэн, гэтэл туйлын халдвартай штамм болох “дельта” гарч ирсэн юм” гэж WМA-гийн тэргүүн мэдэгдсэн байна.
 COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг жил бүр явуулах шаардлага гарч магадгүйг тэр үгүйсгээгүй байна.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-29 10:39:58

Сэтгэгдэл бичих