Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Тэрүнофүжи өнөөдөр ялбал түрүүлнэ

Тэрүнофүжи өнөөдөр ялбал түрүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-27 13:27:35
     Өчигдөр урьд нь 11 давж, дөрөв унасан сэкивакэ Митакэумиг барьцтай түлхэж ялснаар 13 дахь даваагаа авсан ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр хамгийн ойрхон нэхэж буй баруун жигүүрийн маэгаширагийн 15 дахь бөх Абитай таарлаа. Хэрвээ өрсөлдөгчөө ялбал манай бөх түрүүлэх болзлоо нэг өдрийн өмнө хангах бөгөөд Аби давбал хоёр бөхийн даваа, унаа тэнцэх юм.                      Тэмцээний 13 дахь өдөр буюу өчигдөр Чёошёома Саданоумиг хатакикомигоор, Кирибаяма Такарафүжиг уватэнагэгээр давсан бол Хоошёорюү Вакатакакагэд ошидашигаар, Тамаваши өмнө нь ес давж, долоо унасан озэки Шёодайд ёрикиригээр, Ичиножо Үрад катасукашигаар  дийлдэв. Тамаваши есөн даваа, дөрвөн унаатай, Чёошёома 7:6, Хоошёорюү, Кирибаяма, Ичиножо нар 5:8.                                       
 Өнөөдөр Чёошёома Ютакаяматай, Ичиножо Хокутофүжитэй, Кирибаяма Хоошёорюүтэй, Тамаваши сэкивакэ Митакэумитэй, Тэрүнофүжи араасаа нэхэж буй Абитай хүч үзнэ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-27 13:27:35

Сэтгэгдэл бичих