Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
«Листвяжная» уурхайд 57 хүн амь насаа алджээ

«Листвяжная» уурхайд 57 хүн амь насаа алджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-26 12:55:15
   “Листвяжная” уурхайд ажиллаж байсан 57 уурхайчин болон аврагч хүчилтөрөгч дутагдаж, хорт хий хэт их хуримтлагдсанаас болоод амь  үрэгджээ.  Кемерово мужийн уулын цэрэгжүүлсэн аврах отрядын захирагч Юрий Ше сэтгүүлчдэд ингэж мэдээлснийг ТАСС агентлаг уламжилсан байна. “Осол болсон хэсэгт одоо бий болоод байгаа хорт хийн ийм нөхцөл байдалд хэн нэгэн хүн амьд гарч болох тухай ярих  аргагүй юм гэж аврагч хэлжээ. Арьсаар дамжин нэвчдэг нүүрстөрөгчийн исэлд хүмүүс хордсоныг тэр тодруулан тайлбарласан байна. 
Дэлбэрэлт болох эрсдэлийг багасгахын тулд одоо “Листвяжная” уурхайн малталт хийж буй хэсгийн 20 хүртэл хувийг метанаар дүүргэх ёстой гэж Кемерово мужийн захирагч Сергей Цивилев хэлжээ.  Ингэхэд гурван хоног шаардах бөгөөд үүний дараа л  амь үрэгдэгсдийг эрс хайх ажлын сэргээх тухай шийдвэр гаргана гэж тэр мэдэгдсэн байна. Энэ хэрэг явдал арваннэгдүгээр сарын 24-ний үүрээр тодорхой болжээ. Тэр үед газар дор 285 уурхайчин байснаас 43 хүн бэртэж гэмтсэн байна. Тэднийг эмнэлэгт хэвтүүлж, дөрөв нь хүнд, 39 нь хөнгөн болон хүндэвтэр байгаа ажээ.
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-26 12:55:15

Сэтгэгдэл бичих