Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Тайширын усан цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах арга хэмжээ зохион байгуулагдлаа

Тайширын усан цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах арга хэмжээ зохион байгуулагдлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-11-25 14:53:43

Тайширын усан цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах арга хэмжээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус станцын байрлалд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт орших “Тайширын усан цахилгаан станц”-ыг улсын онц чухал объектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу Дотоодын цэргийн тусгай салбарыг тус аймагт шинээр байгуулж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг эхлүүллээ.

Хамгаалалтад хүлээн авах арга хэмжээнд ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбат, тус аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Эрдэнэ-Очир, “Тайшир-Гуулин” усан цахилгаан станцын дарга Д.Амартүвшин, дотоодын цэргийн тусгай салбарын захирагч, хошууч Г.Золбаяр нар болон бусад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-11-25 14:53:43

Сэтгэгдэл бичих