ЭМЯ сүүлийн 24 цагт 711 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 7 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.903-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 486 нь нийслэлд, 225 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  7.196 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 14.684 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

h0mp0e_260508419_236499928572888_4103342370491473434_n_x974 ЭМЯ: Ковидын 711 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн энджээ