Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
“Хангарьд” баг цомын эзэн боллоо

“Хангарьд” баг цомын эзэн боллоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-25 11:00:12

Монголын хоккейн лигийн медалийн төлөөх тоглолтууд лхагва гаригт /2021.11.24/ “Степпе арена” мөсөн ордонд явагдаж алтан медалийн эздээр “Хангарьд” баг шалгарлаа.

Эрдэнэтийн Хангарьд баг шигшээ тоглолтод “Шарын гол” багийг 6:3-аар хожсоноор Монголын хоккейн лигийн аваргын 6 дахь цомоо өргөлөө.

"Ковид-19" халдварын улмаас 2 жил завсарласан Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд 11 дгээр сарын 21-нд эхэлж, алтан медалийн төлөө өрсөлдөх багууд тодорсон юм.

“Хангарьд” баг “Багануур” багийг 2 тоглолтод 12:3, 9:0 буулган авсан бол, шигшээд шалгарсан бол “Шарын гол” баг “Отгон од- Бласт” багийг 3:0, 4:3-аар тус тус ялсан.

Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж, “Отгон од- Бласт” баг 7:6-аар хожиж, хүрэл медалийн эзэд болсон.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-25 11:00:12

Сэтгэгдэл бичих