Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Сонгинохайрхан дүүрэгт автомашин шатаж 20 настай залуу нас баржээ

Сонгинохайрхан дүүрэгт автомашин шатаж 20 настай залуу нас баржээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-11-25 10:42:15

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Оёдолын гуравдугаар гудамжны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлага 11.25-ны өдрийн 03:04 цагт онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 03:15 цагт очиход иргэн А-ын Тоёота Марк-2” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт дээр хаяг, нэр тодорхойгүй иргэн /20 орчим настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-11-25 10:42:15

Сэтгэгдэл бичих