Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Вакцинжуулалтыг эсэргүүцэгчдийг эрчимт эмчилгээний тасаг, моргоор орж үзэхийг урьжээ

Вакцинжуулалтыг эсэргүүцэгчдийг эрчимт эмчилгээний тасаг, моргоор орж үзэхийг урьжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-25 09:52:28
  Оросын “ковидын” томоохон эмнэлгүүдийн ерөнхий эмч нар вакцинжуулалт болон цар тахлын эсрэг хязгаарлах арга хэмжээг шүүмжилж байсан тус орны хэд хэдэн хариуцлагатай албан тушаалтанд илгээсэн ил захидалдаа COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүдийн эмчлүүлж буй дээрх эмнэлгүүдийн “улаан бүсээр“ орж үзэхийг” урьжээ. 
Ил захидалд 11 эмч, түүний дотор тухайлбал Москвагийн Коммунаркийн эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко (Хөдөлмөрийн баатар)  , Москвагийн 3 эмнэлэг, Санкт-Петербургийн халдвартын клиникийн ерөнхий эмч, түүнчилэн Самара, Сочи, Краснодар, Ханты-Мансийск хотын ерөнхий эмч нар гарын үсэг зуржээ. Ил захидлыг тодорхой хүмүүст хаягласан байна. 
Энэ нь ОХУКН, “Шударга Орос” намын тэргүүн Геннадий  Зюганов, Сергей Миронов,  улсын думийн дэд дарга Петр Толстой, улстөрч Сергей Кургинян, жүжигчин Мария Шукшина, дуучин Наталья Ветлицкая, телевизийн хөтлөгч Оскар Кучера, хөгжимчин Константин Кинчев, дуучин, хөгжмийн зохиолч Юрий Лоза нар ажээ. 
    COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын талаар дээрх хүмүүсийн баримтлаж буй байр суурь өөрсдөд нь тодорхой болсныг эмч нар тэмдэглэсэн байна. “Гэвч таны бичсэнийг уншиж, таны хэлснийг сонсож,  таныг дагаж буй хичнээн хүн байгааг  бид харгалзан үзэхдээ, та бүхнийг манай эмнэлгүүдийн улаан бүс, сэхээн амьдруулах тасаг болон эмгэг анатомын байраар оруулж үзүүлэхэд  цаг гаргах болно” гэж эмч нар онцлон тэмдэглэжээ.  Ингэж үзүүлсэний дараа  тэд вакцинжуулалтын талаархи байр сууриа өөрчилж, “цөөхөн хүн амь насаа алдах болно” гэдэгт найдаж байгаагаа  илэрхийлсэн байна. 
Эмч нар ийм санаачлага гаргасныг Кремльд  мэдэж байгаа бөгөөд уг санаачлагыг “маш нааштай үнэлж байна” гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков лхагва гарагт мэдэгджээ. ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин мягмар гарагт хэлэхдээ,  коронавирусийн эсрэг нийтийн дархлааны хэмжээ улс орны хэмжээнд 50 гаруйхан хувьтай байгаа, энэ нь хангалттай биш, тиймээс вакцинжуулалтын хурдацыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдээлсэн юм. 
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба коронавирусийн эсрэг вакцин тариулахаас татгалзахыг уриалж буй 37 хүнийг илрүүлсэн нь тодорхой болжээ. Оросын эрүүгийн хуулийн 207.1 дүгээр зүйл (“Иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдлын тухай илт худал мэдээ тараах”) болон 207.2 дугаар зүйлийн дагуу (“Хүнд ноцтой үр дагавар дагуулсан илт худал мэдээлэл тараах”) тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох ажээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-25 09:52:28

Сэтгэгдэл бичих