Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Tамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр давбал 50-иас дээш хувийн амжилт үзүүлнэ

Tамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр давбал 50-иас дээш хувийн амжилт үзүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-23 14:07:54
   Кюүшюү башёгийн ес дэх өдөр Чёошёома Г.Мөнхсайхан Котоновакаг ваташикомигоор, Тамаваши Б.Мөнх-Оргил Хидэноумиг ошидашигаар, Кирибаяма Б.Лхагвасүрэн Вакатакакагэг какэнагэгээр давлаа. Харин Хоошёорюү С.Бямбасүрэн урьд нь хоёр ялагдсан озэки Такакэйшёод, Ичиножо А.Ичинноров Ооношёод тус бүр ошидашигаар ялагджээ. Тамаваши долоон даваа, хоёр унаатай, Чёошёомагийн даваа, унаа 5:4, Хоошёорюүгийнх 4:5, Кирибаяма, Ичиножо нарынх 3:6.                                         
 Нэг ч унаагүйгээр тэмцээнийг тэргүүлж буй хоёр бөхийн нэг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өмнө нь арав давж, 12 унасан Такаясуг ёрикиригээр ялж, ес дэх даваагаа авав.                                            Кюүшюү башёг есөн даваатай озэки Такакэйшёо, ёкозүна Тэрүнофүжи нар тэргүүлж, найман даваа, нэг унаатай маэгашира Аби, сэкивакэ Митакэуми нар нэхэж буй.                      
    Өнөөдөр Тамаваши Аойяматай, Чёошёома Эндотой, Хоошёорюү ёкозүна Тэрүнофүжитэй, Ичиножо Миёгирюүтэй,  Кирибаяма Ооношёотой оноолт таарлаа.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-23 14:07:54

Сэтгэгдэл бичих