Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
АТГ-ын Хяналт шалгалтын даргаар Т.Энхболдыг томилов

АТГ-ын Хяналт шалгалтын даргаар Т.Энхболдыг томилов

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-11-23 13:47:26

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар өөр ажилд шилжсэн. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн Пүрэв гаригт Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд томилогдсон юм.
Тиймээс түүний оронд тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга Т. Энхболдыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн Б/92 дугаар тушаалаар дэвшүүлэн томилжээ.

Т.Энхболд нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр цолтой.

  • 1994 оноос Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн ахлах төлөөлөгчөөр,
  • 2011 оноос Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст ахлах ажилтнаар, Тамгын хэлтсийн Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар тус тус ажиллаж байв.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-11-23 13:47:26

Сэтгэгдэл бичих