Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Ёкозүна Тэрүнофүжи тавиас дээш хувийн амжилт үзүүлэв

Ёкозүна Тэрүнофүжи тавиас дээш хувийн амжилт үзүүлэв

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-22 15:24:28
 Кюүшюү башёгийн найм дахь өдөр Тамаваши Тобизаруд кекаешигээр, Чёошёома Такаясуд ёрикиригээр унасан бол Хоошёорюү Ооношёог катасукашигаар, Кирибаяма Дайейшёог цукиотошигоор давжээ. Тамаваши зургаан даваа, хоёр унаатай, Чёошёома, Хоошёорюү нар дөрвөн даваа, дөрвөн унаатай, Кирибаяма хоёр даваа, зургаан унаатай боллоо. 
Харин комүсүби Ичиножо өмнө нь тав давж, найм унасан озэки Такакэйшёотой барилдаж, дэвжээний шүүгч манай бөхөд ялалтыг заасан юм. 
Хажуугийн таван шүүгч ярилцсаны эцэст барилдааны явцад Ичиножог  өрсөлдөгчийнхөө үснээс татсан гэж үзээд, давааг озэкид өгөв. Ёкозүна Тэрүнофүжи урьд нь тав ялж, тав ялагдсан маэгашира Эндог ошидашигаар ялснаар тавиас дээш хувййн амжилт үзүүллээ.                   
    Өнөөдөр Чёошёома Котоновакатай, Тамаваши Хидэноумитэй, Хоошёорюү озэки Такакэйшёотой, Кирибаяма Вакатакакагэтэй, Ичиножо Ооношёотой, Тэрүнофүжи Такаясутай барилдана.     
 Кюүшюү башёг найман даваатай озэки Такакэйшёо, ёкозүна Тэрүнофүжи нар хошуучилж, нэг даваа дутуу маэгашира Аби, сэкивакэ Митакэуми нар араас нь нэхэж байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-22 15:24:28

Сэтгэгдэл бичих