Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
COVID-тай өвчтөн хэзээ халдвар тараахгүй болох вэ?

COVID-тай өвчтөн хэзээ халдвар тараахгүй болох вэ?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-22 11:11:13
   Тестийн хариу сөрөг гарах нь өвчтөн дахин халдвар тараахгүй гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны Г.Н.Габричевскийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Татьяна Руженцовагийн тайлбарласныг иш татан РИА Новости агентлаг ингэж мэдээлжээ.  
“Олонхи тохиолдолд вирус байгаа эсэхийг оношлох PCR шинжилгээний сөрөг хариу нь  өвчтөн дахин халдвар тараахгүй гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Цөөн тохиолдолд арчдасыг буруу авч, шинжилгээний өмнө хоолойгоо зайлж, хамраа угааж, шинжилгээний материал тээвэрлэх шаардлагыг зөрчвөл вирус ялгаруулж буй өвчтөнөөс сөрөг хариу гарч болох юм” гэж тэр тэмдэглэсэн байна. Одоо хэрэглэж буй тест-системийн өндөр мэдрэмж, ашиглаж байгаа техник нь ийм худлаа хариу гарах давтамжийг дээд зэргээр багасгасныг Руженцова дурджээ.  
Үүний сацуу,  уушигны хатгалгаа юмуу бусад эрхтний гэмтэлтэй өвчтөнүүдийн зохих эд эсэнд COVID байж, залигуураас авсан арчдаст илрэхгүй байж болох бөгөөд гэхдээ ийм тохиолдолд ойр хавийн хүмүүст вирус дамжих магадлал бага, учир нь ийм өвчтөнүүд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа зохих эмчилгээ хийлгэдэг гэж эмч тодруулан тайлбарласан байна.  
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-22 11:11:13

Сэтгэгдэл бичих