Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний ТЭРГҮҮН МИССЭЭР шалгарч , урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэгээр шагнуулжээ

П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний ТЭРГҮҮН МИССЭЭР шалгарч , урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэгээр шагнуулжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-22 10:46:50

Жүжигчин П.Шүүдэрцэцэг "Miss Asia USA" наадмын тэргүүн миссийн титмийг хүртжээ. АНУ дахь ази бүсгүйчүүдийн дунд 33 дахь жилдээ зохион байгуулж буй “Miss Asia USA” тэмцээнд энэ жил 50 гаруй мисс оролцож, авьяас, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ. Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон жүжигчин П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэгээр шагнуулсан байна.

Жүжигчин бүсгүй урлагийн чиглэлээр суралцахаар АНУ-ыг зориод байгаа билээ. Тэрбээр 2019 онд АНУ-д ирээд энэ миссийн тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Уг тэмцээн нь 2020 онд шалгаруулалт нь болох байсан ч цар тахлын улмаас хойшлогджээ.

Тэрбээр өмнө нь 2015 онд Соёл урлагийн их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 2008 онд “MissTourism” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарч байсан аж.

255764073_6564966663544828_7865839256809039533_n

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-22 10:46:50

Сэтгэгдэл бичих