Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Улс төр судлаач: АНУ Путинийг “шинэ Ельцинээр” солихыг хүсч байна

Улс төр судлаач: АНУ Путинийг “шинэ Ельцинээр” солихыг хүсч байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-21 11:00:22
   АНУ Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг “шинэ Ельцин” юмуу “шинэ Горбачеваар” солихыг хүсч байна. Улс төр судлаач Сергей Марков “Ридус” сайтын сурвалжлагчид ярилцлага өгч, хэрвээ Путин 2024 оны сонгуульд  ялвал түүнийг ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх тухай АНУ-ын конгрессын хоёр гишүүний саналыг тайлбарлахдаа ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ. “Энэ нь Оросын эсрэг гибрид дайны үргэлжлэл юм. АНУ Путинийг засгийн эрхээс зайлуулахыг хүсч байгаа бөгөөд учир нь ерөнхийлөгчийн хатуу байр суурь өөрт нь бүрэн захирагдах улс төрийн дэглэм тогтоох боломжийг Америкт олгохгүй байгаа хэрэг. 
АНУ-д ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев, ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин нар илүүтэй талтай байдаг бөгөөд тиймээс  америкийн улс төрчид  мэдээж Путиний оронд жишээлвэл шинэ Ельцинийг тавихыг хүсч байгаа нь мэдээж” гэж Марков хэлсэн байна. АНУ Владимир Путинийг онцлон анхаарахдаа, “Орост украины хувилбарыг хэрэглэхээр” санаархаж байгаа хэрэг гэж шинжээч мэдэгджээ.
     “АНУ ардчиллыг устгаж, гэсгээн цээрлүүлэх дэглэм тогтоож, улс орныг  бутаргана. Энэ нь зөвхөн Крымыг салган авах төдийгүй, Карелыг Финландад, Калининград мужийг Германд, Курилийн арлыг Японд шилжүүлнэ гэсэн үг юм. Тийнхүү биднийг шүүмжлэгчдийн ийм төлөвлөгөө нь  2024 оноос хойш ч Владимир Путинийг засгийн эрхэнд үлдэхэд хүргэж байна” гэж Сергей Марков төгсгөлд нь мэдэгджээ.  2020 онд үндсэн хуульд оруулсан засварын дагуу, Владимир Путин ерөнхийлөгчийн албыан тушаалд бас хоёр удаа нэрээ дэвшүүлэх эрхтэй юм. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-21 11:00:22

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

нар
Америкт өөрсдийг нь аялдан дагач хэрэгтэй
2021-11-21 13:07:23 - 202.179.25.209