Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Кирибаяма анхны даваагаа авав

Кирибаяма анхны даваагаа авав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-20 14:42:20
     Мэргэжлийн сумогийн 11-р сарын тэмцээний зургаа дахь өдөр Хоошёорюү  Чёошёомаг кирикаэшигээр, Тамаваши Эндог ошидашигаар яллаа. Тамаваши таван даваа, нэг унаатай, Чёошёома даваа, унаа тэнцэж, Хоошёорюү хоёр даваа, дөрвөн унаатай болжээ. Эхний таван өдөр дараалж унаад байсан баруун жигүүрийн комүсүби Кирибаяма урьд нь хоёр ялж, нэг унасан нутаг нэгт, зүүн жигүүрийн комүсүби Ичиножог уватэдашнагэгээр өвдөглүүлж, анхны даваагаа авав. Харин ёкозүна Тэрүнофүжи Окиноумиг ёрикиригээр давсан байна. Тэд өмнө нь 16 таарахад 13-т нь ёкозүна, гуравт нь япон бөх илүүрхсэн аж.                  
Кюүшюү башёг зургаан даваатай маэгашира Аби, озэки Такакэйшёо, ёкозүна Тэрүнофүжи нар хошуучилж, таван даваа, нэг унаатай маэгашира Үра, Тамаваши, сэкивакэ Митакэуми нар нэхэж байгаа юм.                               
Өнөөдөр Чёошёома Аойяматай, Хоошёорюү Котоэкотой, Тамаваши Такаясутай, Кирибаяма Вакатакакагэтэй, Ичиножо сэкивакэ Митакэумитэй, Тэрүнофүжи Миёгирюүтэй барилдана.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-20 14:42:20

Сэтгэгдэл бичих