Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
2021 оны дэлхийн хамгийн хүчирхэг армиуд тодров

2021 оны дэлхийн хамгийн хүчирхэг армиуд тодров

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-11-20 14:40:33
 “Global Firepower” компани дэлхийн 140 оны цэргийн хүчин чадлын тухай жил бүрийн судалгааныхаа дүнг нийтлэжээ.  Тус компани судалгаандаа 50  хүчин зүйлийг онцолсон байна. Эдгээрийн тоонд улсуудын цэргийн тоо,  байлдааны  техник төдийгүй, санхүүгийн байдал, технологийн хөгжил, газар зүйн байрлал зэрэг оржээ.  
    Эхний байрыг уламжлал ёсоор АНУ, Орос, Хятад улс хуваан  эзлэж байна. Жагсаалтыг байнга тэргүүлэгч нь АНУ юм. Тус орны арми 1,4 сая цэргийн албан хаагчтай бөгөөд энэ тоогоороо дэлхийд гуравт орж байна. Хуурай замын хүчин нь 6100 танктай, энэ үзүүлэлтээрээ зургаадугаар байранд орж байна. Америкийн агаарын цэргийн хүчин нисэх онгоцны тоогоор тэргүүлдэг бөгөөд 13233 нисэх онгоцтой. Тэнгисийн цэргийн хүчин нь 490 хөлөг онгоцтой бөгөөд энэ үзүүлэлтээрээ гуравт бичигджээ. 
   Орос улс жагсаалтын хоёрт баттай ордог юм. Цэргийн албан хаагчдын тоогоор дэлхийд тавд орж байна. Ингэхдээ  Оросын хуурай замын хүчин танк (13 мянга гаруй), өөрөө явагч их буу (6 мянга гаруй) болон пуужингийн системийн (4 мянга орчим) тоогоор тэргүүлж байна. ОХУ-ын агаарын цэргийн хүчин тоогоороо америкийн дараа хоёрт, тэнгисийн цэргийн флот нь мөн хоёрт бичигджээ. 
   Эхний гуравт Хятад улс орж байна. Энэ улс 2 сая 185 мянган цэргийн албан хаагч бүхий хамгийн том армитай.  Хуурай замын хүчин танкийн тоогоор наймд бичигдэж байгаа бөгөөд  3205 танктай, өөрөө явагч их буу болон пуужингийн системээрээ гуравт орж байна. Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн  цэргийн хүчин хөлөг онгоцны тоогоор тэргүүлдэг бөгөөд харин Хятадын агаарын цэргийн хүчин гуравт оржээ. 
Жагсаалтын бусад байрлалд онцын өөрчлөлт гараагүй байна. 4 болон 5 дугаар байранд Энэтхэг, Япон орж байна. Эхний аравт түүнчилэн Өмнөд Солонгос, Франц, Британи, Бразил, Пакистан улс бичигджээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-11-20 14:40:33

Сэтгэгдэл бичих