Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Сталины зээнцэр хүү түүний шарилыг шилжүүлэн нутаглуулахыг шаарджээ

Сталины зээнцэр хүү түүний шарилыг шилжүүлэн нутаглуулахыг шаарджээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-19 12:45:24
 ЗСБНХУ-ын удирдагч асан Сталины зээнцэр хүү түүний шарилыг одоогийн байгаа газраас нь гарган авч, Новодевичийн оршуулгын газарт нутаглуулахыг хүсч байна.        
ЗСБНХУ-ын удирдагч асан Иосиф Сталины зээнцэр хүү Селим Бенсаадын (Сталины том хүү Яковын зээ хүү юм) өмгөөлөгч ерөнхий нарийн бичгийн даргын шарилыг Кремлийн хананы дэргэдээс гарган авч, Новодевичийн оршуулгын газарт нутаглуулахыг шаардсан байна.  
Сталины зээнцэр хүүгийн хэвлэлийн атташе Вадим Горжанкин РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж ярьжээ. 
“Иосиф Сталины зээнцэр хүү Селим Бенсаадын эрх ашгийг төлөөлдөг өмгөөлөгч  Сталины шарилыг одоо байгаа газраас нь гарган авах тухай хүсэлтийг Москвагийн Кремлийн комендантын албанд явуулсныг”  Горжанкин мэдэгдсэн байна. Зээнцэр хүү нь Сталины  хүсэл зоригийг биелүүлж, түүхэн шударга ёсыг сэргээхийг хүсч, түүнчилэн ерөнхий нарийн бичгийн даргын нас барсан “албан ёсны шалтгааныг” олж мэдэхийг хүсч  байгаа юм гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга  хэлжээ. “Миний элэнц өвөөгийн эцсийн хүсэл зоригийг биелүүлээгүй гэж Селим үзэж байгаа (энэ нь үнэн). 
1953 онд Сталины шарилыг Улаан талбай дахь  Мавзолейд тавьсан юм” гэж Селим өмгөөлөгчийнхөө хэлснийг дурдаад, “нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг Никита Хрущевын үйл ажиллагааны явцад төрөл төрөгсдийнх нь ямар ч зөвшөөрөлгүйгээр 1961 онд зөвлөлтийн удирдагчийн шарилыг Кремлийн хананы дэргэд нууцаар шилжүүлэн оршуулсан билээ” гэж  тэмдэглэсэн байна. 
 “Сталин амьд сэрүүн байх үедээ  хоёр дахь гэргий Надежда Алиллуевагийн шарилын дэргэд Новодевичийн оршуулгын газарт өөрийг нь нутаглуулахыг нэг бус удаа хүсч байжээ. Гэвч түүний хүсэл зоригийг биелүүлээгүй бана. Тийнхүү, зээнцэр хүү нь Сталины хүсэл зоригийг биелүүлэхийг шаардах эрхтэй” гэж Горжанкин дүгнэжээ. 
Сталины зээнцэр хүү  эцэгтэйгээ муудалцсаны дараа хэрэг дээрээ орон гэргүй болсныг үүнээс өмнө мэдээлж байсан юм. Түүний эцэг, алжир үндэстэн Хосин Бенсаад Селимийн бүртгэлтэй москвагийн байрны цоожийг сольсны дараа өөрийнхөө машинд хоног өнгөрүүлэхэд хүрсэн хэмээн зөвлөлтийн удирдагчийн зээнцэр нотлодог байна. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-19 12:45:24

Сэтгэгдэл бичих