Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Н.Батсуурьт даян аварга , Д.Анарт улсын заан цол хүртээлээ

Н.Батсуурьт даян аварга , Д.Анарт улсын заан цол хүртээлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-18 15:33:55

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг одоо Төрийн ордонд Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олгож байна.

Тодруулбал, 2019 оны улсын баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул тус цолыг нь хураасан. Ингэснээр түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгож буй.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ес давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурьт даян аварга, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдоржид үлэмж бадрах чимэг олгов.

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, М.Бадарчид улсын гарьд, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат "Дорнын хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Д.Анар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат "Говийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Ц.Одбаяр нарт улсын заан, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын начин Б.Орхонбаяр нарт улсын харцага цол олгож байна

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-18 15:33:55

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen.
utgaa aldaj bnado. ingej tsol uguh vnen kaifgui. utgagvi teneg asuudal. zvgeer bvgded n chimeg uguud unguruh bsin.
2021-11-18 16:23:20 - 202.9.40.162