Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-ий шилдгүүд тодорлоо

Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-ий шилдгүүд тодорлоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-18 13:48:39

 Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос жил бүр зохион байгуулдаг өсвөр үеийн Монгол Улсын 2021 оны аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд /2021.11.17/ болж аваргуудаа тодруулав.


Тэртээ 57 жилийн өмнөөс буюу 1964 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулсан энэ барилдааныг сүүлийн жилүүдэд орон нутагт зохиож иржээ. Харин энэ удаа нийслэлдээ зохион байгуулсан гэдгээрээ онцлог байв. Өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаанд 21 аймаг, 9 дүүргийн АШТ-ээс шалгарсан 90 бөх 3 насны ангиллаар хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин барилдсан юм.


Энэхүү барилдааны 16 насанд 30 хүүхэд барилдсан бөгөөд тэргүүн байрт СХД-ийн бөх С.Бат-Эрдэнэ 27 даваагаар шалгарсан бол 26 даваагаар Баян-Өлгий аймгийн бөх С.Нуртилек дэд байр эзэлжээ.


Өвөрхангай аймгийн бөх Д.Биндэръяа 24 даваагаар 3 дугаар байр, Булган аймгийн бөх Б.Дэлгэрмөрөн 22 даваагаар 4 дүгээр байр, БЗД-ийн бөх Э.Жавхлантөгс 22 даваагаар 5 дугаар байр, ХУД-ийн бөх Э.Бат-Өлзий мөн 22 даваагаар 6 дугаар байр, Архангайн М.Рэнцэндаржаа 21 даваагаар 7 дугаар байр, ЧД-ийн А.Амарсайхан 21 даваагаар наймдугаар байр, Хөвсгөлийн С.Дорждэрэм 20 даваагаар 9 дүгээр байр, Өмнөговийн О.Учралбаяр мөн 20 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа.


Энэ насанд “Уран барилдаантай бөх”-ийн шагналыг Багануур дүүргийн Г.Үнэнхүү, “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг БГД-ийн А.Энхбаяр нар гардлаа.


Дунд буюу 17 насанд барилдсан 30 хүүхдээс Сэлэнгэ аймгийн бөх Г.Төгсжаргал 28 даваагаар тэргүүн байр, Баян-Өлгийн Б.Имангали 27 даваагаар дэд байр эзэлсэн байна.


Баянхонгорын О.Тамир 25 даваагаар 3 дугаар байр, Завханы Б.Баярболд 24 даваагаар 4 дүгээр байр, Говь-Алтайн М.Өсөх-Ирээдүй 23 даваагаар 5 дугаар байр, Дархан-Уулын А.Машбат 22 даваагаар 6 дугаар байр, Булганы С.Жавхлан 22 даваагаар 7 дугаар байр, Төв аймгийн Н.Батбилгүүн 21 даваагаар 8 дугаар байр, ХУД-ийн Д.Сумъяабазар 21 даваагаар 9 дүгээр байр, Увсын Ц.Бямбацогт 21 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа.


“Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Төв аймгийн Н.Батбилгүүн, “Уран барилдаан”-ы шагналыг ХУД-ийн Д.Сумъяабазар нар гардав.


Өсвөрийн УАШТ-ий ахлах буюу 18 насанд зодоглосон 30 бөхөөс Дорноговийн С.Занданхүү 28 даваагаар тэргүүн байрт шалгарсан бол БЗД-ийн Н.Амгаланбаатар 28 даваагаар дэд байр, Сэлэнгийн Н.Амаржаргал 27 даваагаар 3 дугаар байрт тус шалгарсан юм.


Төв аймгийн Б.Ган-Эрдэнэ 23 даваагаар 4 дүгээр байр, Сүхбаатар аймгийн Д.Бямба-Эрдэнэ 22 даваагаар 5 дугаар байр, ХУД-ийн Б.Ренчинжүгдэр 22 даваагаар 6 дугаар байр, Булганы О.Пүрэвдэлгэр 22 даваагаар 7 дугаар байр, Дархан-Уул аймгийн Б.Амартүвшин 20 даваагаар 8 дугаар байр, Багахангай дүүргийн Б.Баярмагнай 20 даваагаар 9 дүгээр байр, Өмнөговийн Б.Шинэбаяр 20 даваагаар 10 дугаар байрт тус тус шалгарлаа.


Ахлах насны “Уран гараа, дэвээтэй бөх”-ийн шагналыг Өмнөговийн Б.Шинэбаяр, “Уран барилдааны шагнал”-ыг Булганы О.Пүрэвдэлгэр тус тус хүртэв.



Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-11-18 13:48:39

Сэтгэгдэл бичих