Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Том өгзөг эрүүл мэндэд тустай аж

Том өгзөг эрүүл мэндэд тустай аж

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-17 13:47:42
Английн эрүүл мэндийн албаны (NHS) ажилтан том өгзөг эрүүл мэндэд тустай тухай хэлжээ. Тэр энэ тухай роликоо өөрийн TikTok-аккаунтад тавьсан байна. 
Өгзөг-бөгсний хэсэгт байгаа өөх зүрх-судасны болон бодисын солилцооны өвчин тусах эрсдэлийг бууруулж, наслалтыг уртасгаж чадна гэж доктор Каран Раж тодруулан тайлбарлажээ.  Түүний хэлснээр, “биеийн доод хэсгийн арьсан дорхи өөхний давхарга нь шингээгч маягаар ажилладаг. Энэ давхарга өөхний хүчлийг хуримтлуулж, түүнийг дотор эрхтнүүдэд очихоос сэргийлдэг байна”. 
Энэ ролик сүлжээнд их хандалттай болж, түүнийг 464,9 хүн үзэж, 54,4 мянган лайк  даржээ. Эмчийн ролик сүлжээ хэрэглэгчдийг баярлуулж, тэд ч коментдаа шоглох маягаар элдэв зүйл бичиж эхлэсэн байна. “Би мөнх наслах нь ээ”, “Одоо миний бөгс  жаахан ч гэсэн тустай зүйл хийх нь”, “Ёстой гоё! Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ байлаа”, “Би баяртай байна. Үүнийгээ өөрийн найз залууд үзүүлнэ” гэх мэтээр тэд бичжээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-17 13:47:42

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Мрш
Ашгүй дээ би том гонжоготой
2021-11-18 22:59:23 - 202.126.88.37
Бурмаа
Ёстой гоё мэдээ байнаа. Баярлалаа...
2021-11-17 14:27:27 - 202.9.46.244