Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Тайваньд цохилт өгч болох багцаалсан товыг гаргажээ

Тайваньд цохилт өгч болох багцаалсан товыг гаргажээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-17 13:14:55
     Хятадын эрх баригчид Бээжингийн өвлийн олимпи дууссаны дараа Тайванийг булаан эзлэх ажиллагаа явуулж мэдэх бөгөөд тийнхүү Тайванийн асуудлыг шийдвэрлэхийг хойшлуулах бодолгүй байна. Ирэх жилийн эхээр Хятад улс америкийн нэн шинэ нисэх онгоц тээгч хөлөг онгоцны адил тийм шинэ супер хөлөг онгоцыг усанд тавих гэж байгаа ажээ.  Уг хөлөг онгоцыг яаравчилан барьж байгаа бөгөөд энэ үүднээс бусад хөлөг онгоц үйлдвэрлэх ажлыг зогсоосон байна.  
   Тайванийн эсрэг ажиллагаанд бэлтгэх ажил ид өрнөж байгаа нь илт байна. Хятадын Такламаканы цөлд америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон мина тээгч хоёр пуужинт  хөлөг онгоцны бүрэн хэмжээний загварыг төмөр замаар тээвэрлэж явсныг хиймэл дагуулаар илрүүлжээ. Ийм загварын хөлөг онгоцууд дахь нисэх хүчин болон пуужинт цэрэг америкийн флотод цохилт өгөх арга ажиллагаа боловсруулж байгаа аж. Одоо Хятад улс 355 хөлөг онгоц бүхий дэлхийд хамгийн том тэнгисийн цэргийн флоттой бол, АНУ 296, Орос улс 295 хөлөг онгоцтой юм. Тайванийг хамгаална хэмээн батлан илэрхийлж байгаа ч,  Хятадын эсрэг ажиллахаар шийдэж ядаж байгаа  АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден болон түүний засаг захиргааны сул талыг Бээжингийн эрх баригчид ашиглаж болох талтай. Хятад улс бас америкийн хөлөг онгоцуудыг устгах тусгай баллистик пуужин хэрэглэхээр яаравчилан бэлтгэж байгаа ажээ.  
     БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй хийсэн онлайн-уулзалтын дараа хэд хэдэн салбарт хоёр орны төлөөлөгчид хамтран ажиллана гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үзэж байна. Тэр мягмар гарагт Нью-Гэмпшир муж улсад сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж мэдэгджээ. “Энэ нь аятайхан уулзалт болсон, би ирэх хоёр долоо хоногт энэ тухай илүү ихийг ярьж чадна” гэж  америкийн төрийн тэргүүний хэлснийг Цагаан ордны дэргэд ажилладаг сэтгүүлчид дурдсан байна. Тайваньтай харилцах тухай хуулийг засаг захиргаа дэмжиж байгааг Ши Зиньпинтэй хийсэн онлайн-уулзалтын үеэр Байден мэдэгджээ. Тайванийн асуудлаар ямар нэг ахиц гарсан эсэх тухай асуултад тэр хариулахдаа, “Тайваньтай харилцах тухай хуулийг дэмжиж байгаагаа бид тодорхой ойлгуулсан. 
   Тайвань бол хараат бус, тиймээс өөрийн шийдвэрийг бие даан гаргадаг” гэж хариулсан байна. Аравдугаар сарын эхээр “The Wall Street Journal” сонин Байдены засаг захиргааны төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа,  АНУ-ын цэргийн сургагч нар Тайванийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх зорилгоор тэнд нэг жил гаруй нууц ажиллагаа явуулж байгааг мэдээлсэн юм. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-17 13:14:55

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zaaza
hujaa ustasaa buh atlas ni Delhi dairaad ustgachihaasaa
2021-11-21 22:36:24 - 202.21.108.51
Зочин
За тэр хужаанууд хоорондоо яах нь бидэнд хамаагүй. Монголыг өөрийнхөө нэг хэсэг гэж үздэг гамингууд эх газарын коммунистууд 2 яах нь бидэнд ямар хамаа байна. Тэр Тайвань аваад дараа нь Монгол гэсэн гэдэг аймхаа үгээ больцгоо. Одоохондоо Орос хүчирхэг байхад биднийг дайраад эзлэхгүй.
2021-11-17 14:57:59 - 202.9.40.38
Армонгол
Тайванийг аваад дараа нь Монголыг авна гэж Мао хэлсэн байдаг.
2021-11-17 14:30:17 - 202.9.46.244
Зочин
Тэгээд тайван дахь чипний үйлдвэр ажиллахаа больчихвол notebook утас computer-ын эд ангиуд бүгд байхгүй гэсэн үг биздээ. Дэлхий тэр чигээрээ чипний хомсдолд орж үйлдвэрүүд гацна.
2021-11-17 13:30:10 - 192.82.87.251