Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Японы эзэн хааны охин насанд хүрсний баяраа тэмдэглэнэ

Японы эзэн хааны охин насанд хүрсний баяраа тэмдэглэнэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-17 11:46:50
     Японы засгийн газар эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нарын цорын ганц хүүхэд Айко гүнжийн насанд хүрсний ёслолыг 12-р сарын 5-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Энэ тухай хааны гэр бүлийн асуудлыг хариуцдаг тусгай яам болох эзэн хааны шүүхийн тамгын газраас албан ёсоор мэдэгдлээ. Гүнж 12-р сарын 1-ний лхагва гарагт 20 нас хүрэх ч Токиогийн Гакүшюин их сургуульд суралцахад нь саад учруулахгүйн тулд дөрөв хоногийн дараа ням гарагт баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах юм. Уг сургууль нь уран зохиолынх аж.                        
Ёслолын үеэр Айко эхлээд шинто шашны ялангуяа эзэн хааны гэр бүлийн өвөг дээдсийн дурсгалд зориулсан ариун сүмүүдэд зочилж, дараа нь ордны урт даашинзтайгаар ордонд анх удаа гарч ирэх түүнд аав нь эзэн хааны гэр бүлийн насанд хүрсэн охидод өгдөг "Ариун Титэм"-ийн одонг тууз дээр зүүж өгнө.                    
 Гүнжийн үсний засалтыг чимэх алмасан тиараг нагац эгч, гүнж асан Саякогоос зээлж авах учиртай. Саяко нь 2005 онд жирийн эртэй гэрлэснээр эзэн хааны гэр бүлийн гишүүний эрхээ хасуулсан юм. Цар тахалтай холбоотой хязгаарлалтын улмаас шинэ тиара захиалахгүй байх шийдвэр гаргасан ба мөн ийм шалтгаанаар зочид урьсан өргөн хүрээний том хэмжээний цайллага зохион байгуулахгүй. Харин ерөнхий сайд Фумио Кишида 12-р сарын 5-нд тус улсын гүйцэтгэх засаглал болон ард түмний нэрийн өмнөөс гүнжийн насанд хүрснийг тохиолдуулан эзэн хааны гэр бүлийн гишүүдийг оролцуулж мэндчилгээ дэвшүүлнэ.                                      
  2020 онд оюутан болсон Айко гүнж Японы уран зохиол судлахын зэрэгцээ англи, испани хэл болон бусад хэд хэдэн хичээлд хамрагдан суралцдаг. Тус улсад хаан ширээг зөвхөн эрчүүдэд дамжуулдаг тул тэрээр хатан хаан болж чадахгүй. Дашрамд дурдахад япончуудын багагүй хэсэг нь энэ журмыг өөрчлөхийг дэмжиж байгаа юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-17 11:46:50

Сэтгэгдэл бичих