Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 2.3 сая хувьцаа арилжжээ

Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 2.3 сая хувьцаа арилжжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-11-15 16:13:41

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 32,710,255,156.56 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар: "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа 5 өдөр үргэлжилж, нийт 9643 хөрөнгө оруулагчдаас 28.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлэв. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга 61 хувиар давж40 тэрбум төгрөгийн захиалга авсан нь Монголын Хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO-нуудын нэг боллоо.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 82 компанийн 2,396,837 ширхэг хувьцааг 1,339,522,324.53 төгрөгөөр арилжсан байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 



Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 



Багцын арилжаагаар:


Хоёрдогч зах зээлийн арилжаагаар: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 90 ширхэг бондыг 25.4 сая төгрөгөөр арилжив. 


Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 410,281 ширхэг нэгж эрхийг 149,200,096.03 төгрөгөөр арилжжээЭнэ оны 11 дугаар сарын 12-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,959,703,425,089.61 төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,086.10 нэгж болж өмнөх 7 хоногоос 4.10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-11-15 16:13:41

Сэтгэгдэл бичих