Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Японы гүнж асан Мако эх орноосоо явжээ

Японы гүнж асан Мако эх орноосоо явжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-15 10:52:47
 Өнгөрсөн аравдугаар сард Японы жирийн иргэнтэй гэрлэж, ингэснээр эзэн хааны гэр бүлийн гишүүний цол хэргэмгүй болсон японы гүнж асан Мако болон түүний нөхаөр Кэй Комуро нар өнгөрсөн ням гарагт АНУ руу явжээ.  Киодо агентлаг ингэж мэдээлсэн байна. Хуучин гүнж болон түүний нөхрийн суусан нисэх онгоц Токиогийн олон улсын Ханэда нисэх буудлаас хөөрснийг тэмдэглэж байна.
Japanese Former Princess Mako Arrives In New York With Husband | X99News

 Тэд Комурогийн ажилладаг Нью-Йорк хотод очихоор төлөвлөж байгаа аж. Мако ч тэнд өөртөө таарах ажил олж хийхээр бодож   байгаа гэнэ. Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд  Америкийн байгалийн түүхийн музейг түүнд хамгийн тохирох ажлын байр үзэж байгаа ажээ. Гүнжийн хуримыг уг нь 2018 оны арваннэгдүгээр сард хийхээр товлож байсан ч, хойшлогдсон юм. Тухайлбал Комурогийн сургалтын төлбөрт өгсөн 4 сая иенийг буцааж өгөхийг шаардаж буй хуучин түнштэйгээ залуугийн эх санхүүгийн маргаантай байсан нь хуримыг ийнхүү хойшлуулах бодит шалтгаан болсон байна. Арваннэгдүгээр сарын 13-нд Комуро энэ мөнгийг төлөхөөр амласнаар маргааныг зохицуулжээ. 


Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-11-15 10:52:47

Сэтгэгдэл бичих