Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-11-10 12:47:00

МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад " Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын чуулганы танхимаас бизнес эрхлэгчдийг илтэд гүтгэн доромжилсон аястай үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд зохих ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүний хувьд хэлсэн үгэндээ нийт бизнес эрхлэгчдээс уучлал эрэхийг шаардаж буй бөгөөд хэрвээ шаардлагын дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нэр хүндэд халдсан асуудлаар бодлогын өмгөөллийн хүрээнд шүүхэд хандахаа мэдэгдэж байна.
Монгол Улсад бусдын гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог атал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон, элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон гэж цоллож, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтнүүд мэтээр олон нийтэд хандан мэдэгдсэн энэхүү үйлдэл нь бизнес эрхлэгчдийг гутаан доромжилсон, гүтгэсэн, олон нийтийг талцуулсан гэмт үйлдэл юм.
Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээрэмдэх, хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог бөгөөд хэрвээ УИХ-ын гишүүн илтэд буруу ташаа мэдээлэл түгээж хэлсэн үгэндээ ёс зүйн хариуцлага хүлээж, албан ёсоор уучлалт гуйхгүй бол шүүхийн байгууллагаар асуудлыг шударгаар шийдвэрлүүлнэ" гэжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-11-10 12:47:00

Сэтгэгдэл бичих