Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох санал дэвшүүллээ

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох санал дэвшүүллээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-11-10 11:53:29

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хувилбар, тэр дундаа автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар хэлэлцэж байна.

Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно гэж Засгийн газраас мэдээлэв.

Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.

Үр дүн нь авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурах аж.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2021-11-10 11:53:29

Сэтгэгдэл бичих