Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 09, Пүрэв
Коронавирусын эм агаарын тээврийн компаниуд, казинонуудад туслав

Коронавирусын эм агаарын тээврийн компаниуд, казинонуудад туслав

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-11-09 11:35:26
  "Pfizer" коронавирусын эм эмнэлэгт хэвтэх болон өвчтөнүүдийн нас баралтыг 89 хувиар бууруулна гэж мэдэгдсэний дараа Азийн казино болон агаарын тээврийн компаниудын хувьцаа огцом өслөө" гэж "Bloomberg" мэдээллээ. 
Макаогийн казиногийн хувьцаа 5,9 хувиар өссөн нь сүүлийн хоёр сарын хамгийн хурдан өсөлт болсон бол Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийн компаниудын хувьцааны ханш 4,5 хувиар өссөн нь гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.                                                                               
 Аяллын чемодан, цүнх үйлдвэрлэгч "Samsonite"-ийн хувьцаа 14 хувиар өссөн бол АНУ-ын агаарын тээврийн компаниудынх мөн өссөн байна. Тухайлбал, 11-р сарын 5-нд "Delta Air Lines" 8,05, "United Airlines" 7,26, "Southwest Airlines" 6,44, "American Airlines" 5,77 хувиар тус тус өсчээ.                              
  "Pfizer" таблеткууд АНУ-аас борлуулалтын зөвшөөрөл хараахан аваагүй байгаа ч хөрөнгө оруулагчид уг эм нь тахлын эсрэг тэмцэж, аяллын улирлын буцаж ирэхийг түргэсгэнэ гэж үзэж байна. 
Сингапурт төвтэй "IG Asia Pte" компанийн зах зээлийн стратегич Жун Ронг Йеп "Энэ эм нь "эдийн засгийн сэргэлт, ялангуяа эм, эмнэлгүүдийн ачааллыг хөнгөвчлөхөд илүү хялбар болно гэсэн итгэл найдвар төрүүлж байна" гэж мэдэгдэв.           
 "Pfizer"-ийн хувьцаа 11-р сарын 5-ны арилжааны үеэр 10 хувиар өсчээ.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-11-09 11:35:26

Сэтгэгдэл бичих