Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр

Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Өчигдөр

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 68 дугаар чуулганаас 2013 онд баталсан A/RES/68/163 тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласан билээ.
Уг тогтоолоор өнөө цаг үед хэвшин тогтоод буй ял шийтгэлгүй өнгөрдөг явдлыг таслан зогсоохын эсрэг тодорхой арга хэмжээ авахыг гишүүн улс орнуудад хандан уриалсан юм. 2013 оны 11 дүгээр сарын 2-нд Мали улсад хэрцгийгээр хороогдсон Францын хоёр сэтгүүлчийг хүндэтгэн дурсаж энэ өдрийг сонгосон. Дээрх тогтоолоор ЮНЕСКО-д энэ Өдрийг манлайлан тэмдэглэх тусгай эрх олгосон билээ.
Хэвлэл мэдээллийн ажилтнууд ба сэтгүүлчдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэл, халдлагыг энэхүү онцгой тогтоолоор эрс буруушаасан юм. Мөн уг тогтоолоор гишүүн улс орнуудад хандан хэвлэл мэдээллийн ажилтнууд ба сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бололцоотой бүх арга хэмжээ авч, хариуцлага тооцохын тулд тэдний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шударга шүүхийн өмнө авчрах, хохирсон хүмүүст хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг уриалсан.
Мөн түүнчлэн, сэтгүүлчдэд мэргэжлийн ажлаа бусдаас хараат бус, аливаа хууль бус, хөндлөнгийн оролцоогүй эрхлэх аюулгүй таатай орчин бүрдүүлэхийг уриалсан юм.
2006-2020 оны хооронд 1200 гаруй сэтгүүлч мэдээ бэлтгэж, олон нийтэд мэдээлэл хүргэснийхээ төлөө амиа алджээ. Арван тохиолдол тутмын 9-д нь алуурчид ямар ч шийтгэлгүй үлддэг гэж ЮНЕСКО-гийн амь үрэгдсэн сэтгүүлчдийн ажиглалтын төвөөс мэдээлэв. Сүүлийн 10 жилд 4 өдөр тутамд нэг сэтгүүлч амиа алдаж байна гэсэн статистик байна. 2019 онд сүүлийн 10 жилийн хамгийн бага буюу 57 сэтгүүлч амиа алдсан. Уг хэргийн 40% нь Латин Америк, Карибын тэнгисийн бүсд, 26% нь Ази, Номхон далайн бүсд оногдож байгаа бөгөөд ихэнхи сэтгүүлчид дайнгүы бүсд амиа алдсан байна.
Амь насанд нь халдах явдал хэвлэл мэдээллийг хянах гэсэн хамгийн хатуу хэлбэр бөгөөд сэтгүүлчид үүнээс гадна хүн хулгайлах, эрүүдэн шүүх болон бусад бие махбодийн халдлагад өртөхөөс гадна дарамт шахалт, ялангуяа дижитал орчинд тоо томшгүй олон аюул заналхийлэлд өртдөг.
Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, халдлага үйлдэгдэж байгаа нь хэвлэл мэдээллийн ажилтнуудад айдас төрүүлж, нийт иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх, цаг үеийн асуудлыг түргэн шуурхай дамжуулахад саад учруулж байна. Эмэгтэй сэтгүүлчид заналхийлэл, халдлагад илүү их өртөж байна, ялангуяа онлайн халдлага, дарамт маш их ирдэг гэжээ. ЮНЕСКО-гийн саяхан гаргасан "Эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг цахим хүчирхийллийн дэлхийн чиг хандлага" хэмээх хэлэлцүүлгийн баримт бичгийн дагуу судалгаанд хамрагдсан эмэгтэй сэтгүүлчдийн 73 хувь нь ажилтай нь холбоотойгоор онлайн орчинд заналхийлж, айлган сүрдүүлж, доромжилсон гэж хариулжээ.
2022 онд НҮБ-ын Сэтгүүлчдийн аюулгүй байдал, ялгүйдлийн асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөний 10 жилийн ой болохтой холбоотойгоор 2021 оны энэ өдрийг улам илүү өргөн хүрээнд, үр дүнтэй тэмдэглэх шаардлагатайг анхааруулжээ. Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, халдлага үйлдэхээр заналхийлсэн хэргийг зохих ёсоор шалгадаггүй тохиолдол олон байдаг. Ингэж ял шийтгэл оноохгүй байх нь гэмт хэрэг үйлдэгчдийг зоригжуулж, улмаар нийгэмд, тэр дундаа сэтгүүлчдэд ч айдас төрүүлж байна. Хүний эрхийн ноцтой зөрчил, авлига, гэмт хэргийг нуун далдлах замаар ял шийтгэлгүй үлдэх нь бүхэл бүтэн нийгмийг хохироож байгаад ЮНЕСКО санаа зовж байна. Тиймээс энэхүү үйлдлийг нийгмээрээ жигшин #ҮнэнХэзээчҮхдэггүй /TruthNeverDies/ хаштаг дор шүүх, прокурор, хууль зүйн салбарын шийдвэр гаргагчдад хүртэл давалгаалхыг уриалжээ.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Өчигдөр

Сэтгэгдэл бичих