Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 04, Бямба
Өнөөдөр дэлхийн цагаан хоолтны өдөр

Өнөөдөр дэлхийн цагаан хоолтны өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Уржигдар

Жил бүрийн 11 сарын 1 бол Дэлхий даяар тэмдэглэдэг цагаан хоолтны өдөр, 11 сар тэр чигтээ цагаан хоолны сар юм. Өдрийг Их Британийн цагаан хоолтны нийгэмлэг байгуулагдан, “Веган” гэсэн нэр томьёог ашиглаж эхэлсэний 50 жилийн ойг тохиолдуулан анх удаа 1994 оны 11 сарын 1-нд тэмдэглэж байв. Уг нийгэмлэг 1944 оны 11 сард байгуулагдсан гэдэг боловч өдөр нь тодорхойгүй учир 1-нийг сонгожээ. Зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийдэг “веганизм” 2000 жилийн өмнө байж л байсан гэх боловч мах идэхгүй байхыг эрхэмлэгчид түүнээс дор хаяж 500 жилийн өмнө байсан. Грекийн гүн ухаантан, математикч Пифагор бүх амьтдад нинжин сэтгэлтэй, халамжтай, хайрлан хандаж байхыг уриалан, таниулах ажилд амьдралынхаа нэг хэсгийг зориулсан байдаг бол Буддизмын олон дагагчид цагаан хоолыг дэмжигчид, бусад амьд амьтдад хор хөнөөл учруулахыг эсэргүүцэгчид байлаа шүү дээ. 1806 онд доктор Уильям Ламбе, Перси Шелли нар Европчуудыг ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөхгүйцээр мах, сүү, өндөгнөөс татгалзан, цагаан хоол идэхийг уриалсан нь веганизм амьдралын өдөр тутмын хэв маяг, баримтлал болсон тэмдэглэл үлдсэн. Веганизм өөрийн дүр төрхөө олтол 100 гаруй жилийг зарцуулж, эцэст нь 150 гаруй веган хүмүүс нэгдэн Их Британид холбоо байгуулж, Английн амьтны эрхийн төлөө тэмцэгч Дональд Ватсон веган гэдэг нэр томьёог гаргажээ. Анх цагаан идээ хэрэглэдэг веган, цагаан идээ огт хэрэглэдэггүй хүмүүс гэж 2 ангилдаг байв. Удалгүй веган нийгэмлэг Америк болон бусад орнуудад байгуулагдсан. Веган анх зөвхөн хоолтой холбоотой байсан бол одоо тус нийгэмлэгүүдийн мэдэгдэлд “амьтны гаралтай хоол хүнс, хувцас хэрэгсэл, эсвэл бусад зорилгоор ашиглах, өөрийн ашиг сонирхолд тааруулах, хэрэглэх”-гүй байхыг уриалдаг болсон. 2005 оны байдлаар зөвхөн Их Британид 4 хүн тутмын нэг нь, АНУ-д 2 сая гаруй хүмүүс цагаан хоолтон байсан бол 2021 онд НҮБ-ын зарласнаар дэлхий дээр 7,9 тэрбум хүн амьдарч байгаагаас 79 сая гаруй хүмүүс цагаан хоолтон аж.
Цагаан хоолтнуудыг одоогоор үндсэн 4 ангилалд хувааж байна.
• Ethical Vegans – Амьтдын харгислалын эсрэг туурштай үзэл бодолтой, үүндээ тохирсон амьдралын хэв маягтай ёс суртахуунаас үүдэлтэй бөгөөд дийлэнх цагаан хоолтнууд юм.
• Environmental Vegans – Амьдралын ногоон хэв маягийг сонгосон хүмүүс. Эх дэлхийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулан цагаан хоолтон болсноор хүлэмжийн хий ялгаралт багасах, ой мод устахаас бага ч болов сэргийлдэг, мал аж ахуйн үл дэмжигчид.
• Health Vegans – Эрүүл мэндийн шалтгаантай цагаан хоолтнууд. 2 дахь түгээмэл төрөл бөгөөд мах идсэнээс болоод гэдэсний хорт хавдар, зүрх судасны өвчлөл, эрсдэлд өртөхөөс сэргийлэгчид, эсвэл өвчний улмаас махнаас татгалзахаас өөр аргагүй болсон хүмүүс.
• Religious Vegans – шашин шүтлэгтэй холбоотой цагаан хоолтнууд. Эдгээр хүмүүс өөрсдийн оюун санааны итгэл үнэмшлээ даган цагаан хоолтнууд болдог.
Цагаан хоолтнууд сүү, зөгийн бал гэх мэт амьтны гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнээс татгалздаг тул самар, буурцагт ургамал, шош, дүпү, хүнсний ногоо, жимс, жигнэмэг, хар шоколад, гоймон талх зэргийг хүнсэндээ дийлэнхдээ хэрэглэдэг. Гэхдээ эдгээр хүнсэнд харшилтай хүмүүс байдаг. Жишээ авахад дэлхийн хүн амын 12% нь шар буурцагнаас харшилтай. Тэгэхээр шар буурцаг орсон бүх бүтээгдэхүүнээс харшилна гэсэн үг. Мөн зарим нэг төрлийн эмэнд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн найрлаганд нь орсон байх тул цагаан хоолны дэглэмийг чанд баримталдаг хүмүүс тэр эмнээс татгалзахаас өөр аргагүйд хүрнэ. Цагаан хоолтон болох явцад ходоодонд сапрофит гэх бактери бий болж, ширхэглэгийг боловсруулж юугаар ч орлуулшгүй амьтны амино хүчлийг бий болгоно. “Байгалийн гаралтай антибиоток”-ийн хувьд бол – сонгино болон сармис, мөн л ходоод гэдэсний орчинд муугаар нөлөөлнө. Тийм учраас ургамлын гаралтай хоолны дэглэм баримталж буй хүмүүс ходоод гэдэсний таатай орчныг дэмжихийн тулд зарим нэг хоол хүнснээс татгалзахаас өөр аргагүй болдог.
World Vegan Day 2020: Expert Busts 6 Common Myths About Veganism - NDTV Food

• 1 цагаан хоолтон жилд 30 амьтны амь насыг хамгаалдаг, дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдэж чадах, байгальд ээлтэй хүмүүс.
• Цагаан хоол зүрх судасны өвчлөл, хорт хавдар, алцхаймерын өвчин, 2 төрлийн диабетаас сэргийлж, бөөрний ажиллагааг дэмжих, цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгах, таргалалтаас сэргийлэх боломж олгодог.
Өдрийг цагаан хоол хийж идэх, цагаан хоолны ресторанд зочлох, цагаан хоол хүний биед ямар ашиг тустай талаар мэдэж авах, өдөртөй холбоотой ямар нэг арга хэмжээнд очих зэргээр тэмдэглэж болно. Эцэст нь хэрэв та цагаан хоолтон болохоор сонирхож байгаа бол мэргэжилтэн болон эмчээс зөвлөгөө авна уу. Учир нь манайх шиг өндөрлөг газар, 4 улирлын эрс тэс уур амьсгалтай хүмүүс уургийн болон өөр бусад дутагдалд өртөж болзошгүй тул анхаараарай.
Дэлхийн цагаан хоолтны өдөр
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Уржигдар

Сэтгэгдэл бичих