Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Хатан хаан Элизабетагийн эмнэлэгт хоносон талаар хэвлэлүүд мэдээлжээ

Хатан хаан Элизабетагийн эмнэлэгт хоносон талаар хэвлэлүүд мэдээлжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-22 17:29:35
           Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабета оройтоод гэртээ харих боломжгүй болсон тул эмнэлэгт хоносон талаар "Sun" сонинд бичсэн байна. Өмнө нь Букингемийн ордон хоёрдугаар Элизабета лхагва гарагт эмнэлэгт ирж, маргааш нь Винзорын шилтгээнд буцаж ирсэн хэмээн мэдээлж байв. Дашрамд дурдахад хатан хаан эмч нарын зөвлөснөөр Лондоны төвд байрлах долдугаар Эдуард хааны хувийн эмнэлэгт очиж, үзлэг хийлгэжээ.                                          
 Тус сонинд "95 настай хатан хаан эмнэлэгт хоносон, учир нь түүний туслахууд Винзор луу оройтож буцаж ирэхийг хүсээгүй юм. Тэрээр хамгийн сүүлд 2013 онд ходоод, гэдэсний үрэвслээр өвдөж, эмнэлэгт хоножээ. Сүүлийн 40 жилийн хугацаанд ердөө таван удаа л эмнэлэгт хэвтсэн хоёрдугаар Элизабета уг эмнэлэгт очихын өмнө Умард Ирландад хийх аяллаа эмч нарын зөвлөснөөр цуцалсан байна. Тойрон хүрээлэгчид нь түүнийг 11-р сарын эхээр Шотландын Глазго хотноо болох цаг уурын дээд хэмжээний уулзалтад оролцох боломжтой гэж үзэж буй.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-22 17:29:35

Сэтгэгдэл бичих