Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Феминистүүд "Францын мисс" тэмцээнийг зохион байгуулагчдыг шүүхэд өгөв

Феминистүүд "Францын мисс" тэмцээнийг зохион байгуулагчдыг шүүхэд өгөв

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-10-22 17:29:06
  Францын "Demin to Feminism" нэртэй феминистүүдийн холбооны төлөөлөгчид "Францын мисс" тэмцээний зохион байгуулагчдыг Парисын шүүхэд өгсөн тухай "The Telegraph" мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Endemol Priduction" гоо сайхны тэмцээн үүсгэн байгуулагчийг хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа аж. Тиймээс охид бүсгүйчүүд тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилт, нүүр будалт зэрэгт цаг заваа зориулдаг тул гоо сайхны тэмцээнд оролцохыг "ажлын үйл ажиллагаа гэж үзэж болно" хэмээн тэд үздэг.                               
Нэмж хэлэхэд, феминистүүд оролцогчдын хувьд дур булаам төрхтэй, хүүхэдгүй, нөхөргүй, 165 см-ээс дээш өндөртэй байх зэрэг ялгаварлан гадуурхсан шаардлагын талаар гомдоллож байгаа юм. Үүнээс гадна охидыг торгох, эрхийг нь хасах зэрэг бусад хязгаарлалт бий. Үүнд, үс сунгах, цоолох эсвэл шивээс хийлгэх, жин нэмэх, "олон нийтийн" тамхи татах, архи уух гэх мэт.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-10-22 17:29:06

Сэтгэгдэл бичих