Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Өнөөдөр самрын өдөр

Өнөөдөр самрын өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-22 14:11:14

Их Британид жил бүрийн 10 сарын 22-нд үндэсний самрын өдрийг тэмдэглэдэг. Тус улсын The Liberation Foods Company 2000-аад оны эхээр өөрийн вебсайтаараа дамжуулан самрын өдрийг 2 зорилготойгоор онцгойлон тэмдэглэх болсоноо мэдээлэхдээ нэн тэргүүнд хүмүүсийг хамгийн эрүүл хүнс болох самрыг хүнсэндээ тогтмол хэрэглэж эрүүл мэнддээ анхаарахыг сануулах, удаах зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт самрын тариалан эрхэлдэг хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх, талархах, хөдөлмөрийн хөлсийг нэмэх зорилготой хэмээн зарлажээ. Хэдийгээр тус компани Их Британид төвтөй боловч Малави, Бразил, Энэтхэг, Сальвадор болон гуравдагч улс орнуудаас Бразил самар, газрын самар, кешью самар гээд самар тариалдаг фермерүүдийг нэгтгэн шудрага худалдааны нэгдлийг байгуулж чадсан. Удалгүй самрын өдрийг дэлхийн зарим улс оронд ч дэмжин тэмдэглэх болсон.
Дэлхий дээр маш олон төрлийн самар байхаас гадна самар болгонд төрөл бүрийн амин дэм, микро элементүүд агуулагдана. Самар өөрт агуулагдаж байгаа амин дэм, эрдэс бодисыг удаан хадгалж чаддаг буюу нэг улирлаас нөгөө улирал дамжин хадгалдаг. Самар уургаас илүү өөх тосыг агуулсан байдаг учраас бүх төрлийн самар нь өөх тосны бүлэгт ордог. Нийт өөх тосных нь 50 хувь орчмыг сайн өөх тос эзлэх самар нь эслэг, антиоксидант, Е аминдэм, фолийн хүчил, магни, фосфор, кали, кальци, зэс селен, антиоксидант үйлчлэл бүхий фенолт нэгдлээр баялаг бөгөөд эдгээр нь хальсанд нь ч агуулагддаг. Тиймээс самрыг хальслалгүй шууд хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Бүх төрлийн самар ойролцоогоор 45 ккал илчлэгтэй. Гэхдээ самрыг ихээр хэрэглэх буруу тул нэг удаа идэхдээ бага багаар, эсвэл олон төрлийн самрын цуглуулгыг бага багаар идэх, самранд агуулагдах тосыг шингээхийн тулд ходоодонд ачаалал их ирдэг тул гэдэс дүүрэх тохиолдол ч гарна. Мөн заавал санах ёстой зүйл бол ямар нэгэн самрын төрөлд харшилтай бол самрыг хэрэглэхдээ маш болгоомжтой байх эсвэл огт хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
Наткракер музейн мэдээлснээр хүн төрөлхтөн самрыг 800,000 жилийн тэртээгээс эхлэн хүнсэндээ хэрэглэх болж, самар хагалах чулуун зэвсэгтэй байжээ. Худалдаачид далайн аялал, тээвэрлэлт хийхдээ хушга зэрэг олон төрлийн самрыг арилжаанд ашиглаж, дэлхий дахинд түгээжээ.
May be an image of food and indoor

Зарим самрын ач тус:
• Хушга – антиоксидант ихтэй, Е амин дэм, омега 3-ын хүчил агуулдаг, муу өөхийг хайлуулах, арьсыг хэт ягаан туяанаас хамгаална
• Фундук (ойн самар) – Н амин дэм агуулдаг учраас хумс, үс бэхжүүлж, элэгний үйл ажиллагааг дэмжиж, арьс хөгшрөлтөөс хамгаалж, витамин А, Е-ээр баялаг, тархины үйл ажиллагааг сайжруулна
• Газрын самар –Зүрх, судасны үйл ажиллагааг дэмждэг, хүний биед амархан шингэдэг
• Кешью – дархлаа, зүрхний үйл ажиллагааг сайжруулж, шүдний өвчнийг намдааж, бүтэн өдрийн төмрийн хэрэглээг хангана
• Ангаахай /Pistachio/ - Хоол боловсруулах эрхтэн, амьсгалын замын өвчин, цус багадалт, жирэмсний хордлого тайлахад тусална
• Бүйлс - фосфор, кали болон төмрөөр баялаг
• Хушга – олон төрлийн амин хүчил, амин дэмтэй учраас зүрх, цус багадалт, ходоодны өвчинд тусална
• Бразилийн самар - хоёр ширхэг бразил самар идэхэд бүтэн өдрийн селений хэрэгцээг хангана. Селен дутахаар хөгшрөлт эрт явагдана.
• Кокос – дэлхийн хамгийн том самар /The Seychelles Coco de Mer/ гэгддэг кокос дархлаа, хараа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. В витамин, макро, микро элемент ихээр агуулдаг.
• Насанд хүрсэн хүнийг өдөрт дунджаар 30 грамм самрыг хамгийн ихдээ хэрэглэхийг зөвлөдөг байна.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-22 14:11:14

Сэтгэгдэл бичих