Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Малын хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Малын хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-22 13:34:49

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилсан.

Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна. 

Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-22 13:34:49

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

bii
yadag novshnuudve hatuu shiitgel onogduul buu davraa
2021-10-24 11:27:36 - 202.21.108.142
Зочин
Наад хулгайч нарынхаа нүүр царайг нь олонд харуулах хэрэгтэй. Хатуу шийтгэл оногдуул.
2021-10-23 09:38:04 - 202.9.40.194