Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
Халдварын 1719 тохиолдол илэрч, 19 хүн нас барлаа

Халдварын 1719 тохиолдол илэрч, 19 хүн нас барлаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-22 11:46:30

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө

“ГУРАВДУГААР ТУНГИЙН ХАМРАГДАЛТЫГ 30-ААС ДЭЭШ ХУВЬД ХҮРГЭВЭЛ ХАЛДВАР БУУРНА”

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Иргэд гуравдугаар тунд хамрагдах нь шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулахаас гадна хүндрэлээс сэргийлдэг. Эрдэмтэн судлаачид “Гуравдугаар тунгийн хамрагдалтыг 30-аас дээш хувьд хүргэвэл халдвар буурна” гэж үзэж байна.

Зарим байгууллага ажилтнуудаа гуравдугаар тунд бүрэн хамруулснаар халдварыг бууруулж чадсан. Жишээлбэл, "Эрдэнэт үйлдвэр"-т өдөртөө 80-100 хүн халдвар авч байсан бол гуравдугаар тунг нийт ажилтныхаа дунд өргөн хүрээнд хийснээр энэ тоо 10 дахин буурсан байна" гэлээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1719 хүн Covid-19-өөр өвчилжээ. Энэ нь өчигдрийнхөөс 25 тохиолдлоор бага үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд 964 нь Улаанбаатар хотод, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт халдварын хамгийн их буюу 155 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 21-80 гаруй насны 19 хүн нас баржээ. Энэ нь нэг өдрийн хугацаанд хамгийн олон хүн эндсэн тохиолдол юм.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-10-22 11:46:30

Сэтгэгдэл бичих