Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 12 сарын 08, Лхагва
АНУ-ын мэс засалчид гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгав

АНУ-ын мэс засалчид гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-21 14:44:48
           "Нью-Йорк хотын мэс засалчид өөрчлөгдсөн генетикийн гахайн бөөрийг хүнд амжилттай шилжүүлэн суулгалаа" гэж "Нью-Йорк таймс" сонинд мэдээллээ. Агааржуулалтанд байсан, тархи нь үхсэн хүнд уг мэс заслыг хийсэн ба гардаж хийсэн мэс засалч Роберт Монтгомеригийн ярьснаар бөөр тэр даруйдаа шээс болон бусад хэрэггүй зүйлийг үйлдвэрлэж эхэлжээ. Тэрээр генийн өөрчлөлттэй гахайн эрхтэн шилжүүлэн суулгахад "тогтвортой, сэргээгдэх" эх үүсвэр болж магадгүй гэж үзэж буй аж.                                                                                                                   Сонинд дурдсанаар хэрвээ эрдэмтэд хүн төрөлхтөнд тохирсон эд эрхтэнг шилжүүлэн суулгах арга замыг олж чадвал эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр дугаарлаж буй 100 мянган хүн, түүний дотор бөөр шаардлагатай 90 мянга гаруй хүний асуудлыг шийдэж чадах юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-21 14:44:48

Сэтгэгдэл бичих