Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Өнөөдөр хэвлээр явагчдыг танин мэдэх өдөр

Өнөөдөр хэвлээр явагчдыг танин мэдэх өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-21 12:59:51

Жил бүрийн 10-р сарын 21-ний өдрийг “Хэвлээр явагчдыг танин мэдэх өдөр” /Reptile Awareness Day/ болгон тэмдэглэх санаачлагыг хэвлээр явагчдийг гэрийн тэжээвэр амьтнаа болгон тэжээдэг хүмүүс нийгмийн дунд тэдний талаарх сөрөг ойлголтыг арилгахын тулд анхлан санаачилжээ.
Холливууд болон бусад кино бүтээгчид хэвлээр явагчдийг ихэвчлэн аймшигтай, аюултай болгон харуулдаг нь нийтийн дунд энэ амьтдыг үзэн ядах, тэднээс дөлөх, харагдвал өөрийгөө хамгаалахын тулд хурдан хороох, холдох ёстой гэсэн ойлголтыг бий болгосон гэж тэд үзсэн. Гэвч ихэнхи хэвлээр явагчид нь найрсаг, хүнд хурдан дасамтгай байхаас гадна байгаль, гэр оронд ч ашигтай олон чадварыг агуулдаг гэнэ. Жишээлбэл тэдний ихэнхи нь хортон шавьж, мэрэгчдээр хооллодог тул танай гэрт таныг айлгаж, цочоож, халдвар тарааж байдаг тэр амьтад хэвлээр явагч найзаас тань айгаад ойртох ч үгүй гэжээ.
Мөн энэхүү өдөрт амьтны хүрээлэн, байгаль хамгаалах олон нийтийн байгууллагынхан ч идэвхийлэн оролцдог бөгөөд матар, могой, гүрвэл, яст мэлхий гэх мэт үзмэрүүдээ сурталчлах, нэн ховордож зайлшгүй хамгаалалт шаардлагатай болоод байгаа арьсан хуягт далайн яст мэлхий болон бусад ховордож буй зүйлүүдийн асуудалд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэх, тэдний талаархи мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.
Хүмүүс амьдрах, өндөглөх орчныг нь хомсдуулж, хотжилт, аялал жуулчлалын бүс болгосноор дэлхий даяар маш олон хэвлээр явагч амьтад устаж үгүй болох аюулд хүрээд байна. Харин хэвлээр явагчдыг танин мэдэх өдөр нь тэднийг хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгоход тун тохиромжтой өдөр юм.
Хэвлээр явагчид буюу мөлхөгчдийн багт яст мэлхий, матар, могой, мэлхий гэх мэт хоёр нутагтнууд, гүрвэл бололн тэдний устаж үгүй болсон төрлүүдийг багтаан ойлгоно. Өнөөдөр Антарктидаас бусад бүхий л тивд эдгээр зүйлүүд амьдарч байна.
Анхны мэдэгдэж буй прото-мөлхөгчид ойролцоогоор 312 сая жилийн өмнө нүүрстөрөгчийн үед үүссэн бөгөөд хуурай газар дээрх амьдралд дасан зохицох болсон дэвшилтэт рептилиоморф тетраподуудаас /reptiliomorph tetrapods/ үүсч хөгжсөн гэж үздэг. Хамгийн эртний "жинхэнэ мөлхөгч" /eureptile/ нь жижиг, гүрвэл шиг амьтан Хилономус /Hylonomus/ байжээ. Генетик болон чулуужсан өгөгдлөөр мөлхөгч амьтдын хамгийн том хоёр удам болох Аркосавроморфа /Archosauromorpha/ (матар, шувуу зэргийн өвөг) ба Лепидозавроморфа /Lepidosauromorpha/ (гүрвэлийн өвөг) нь Пермийн үеийн төгсгөл орчимд салж хөгжсөн гэж үздэг. Одоо амьдарч байгаа мөлхөгчдөөс гадна олон янзын бүлгүүд одоо устаж үгүй болсон, зарим тохиолдолд бөөнөөрөө устах үйл явцуудад ч өртсөн. Ялангуяа Цэрдийн галав-Палеогенийн /Cretaceous–Paleogene/ их мөхлийн үед аварга төлөөлөл болох олон үлэг гүрвэлүүд устсан.
Өнөө цагт яст мэлхийн /Testudines/ 361 зүйл, Шинэ Зеландын туатара /tuatara/ 1 зүйл, гүрвэл, могой, өтөн гүрвэлийн /Squamata/ 11,052 зүйл, матар төрөлтний /Crocodilia/ 27 зүйл амьдарч байгааг тогтоожээ.
Энэ цагт амьдарч байгаа хамгийн жижиг хэвлээр явагч нь насанд хүрсэн үедээ 17 мм хүрдэг Sphaerodactylus ariasae хэмээх гүлмэр бол хамгийн том нь 6м урт, 1000кг хүндийн жинтэй болон өсдөг давстай усны матар /Crocodylus porosus/ юм.
Энэхүү өдрийг тэмдэглэх хамгийн сайн арга бол та өөрийн гэр бүлийн нэгэн гишүүнээр хэвлээр явагч амьтан сонгох, түүнийг хэрхэн асрах, тэжээх талаар ойролцоох амьтны дэлгүүртээ очин мэдэж авах явдал юм. Түүнээс гадна өнөө цагт амьдарч байгаа хамгийн том мөлхөгчидтэй танилцах аялалыг орон нутгийнхаа амьтны хүрээлэнд хийж болох юм. Бас дэлхийн бүх амьтад мөлхөгчдөөс гаралтай хэмээн үздэг тул үлэг гүрвэлийн музейгээр зочлон өвөг дээдэстэйгээ ч танилцаж болох юм шүү.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-10-21 12:59:51

Сэтгэгдэл бичих